loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДУНДГОВЬ АЙМГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГ, ДИЗАЙН ТЕХНОЛОГИЙН БАГШ, СУРАГЧДЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭНД БАЯНЖАРГАЛАН СУМЫН 40 СУРАГЧИЙН БҮТЭЭЛ ОРОЛЦЛОО | HuduuMN

ДУНДГОВЬ АЙМГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГ, ДИЗАЙН ТЕХНОЛОГИЙН БАГШ, СУРАГЧДЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭНД БАЯНЖАРГАЛАН СУМЫН 40 СУРАГЧИЙН БҮТЭЭЛ ОРОЛЦЛОО

2026-03-21

ДУНДГОВЬ АЙМГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГ, ДИЗАЙН ТЕХНОЛОГИЙН БАГШ, СУРАГЧДЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭНД БАЯНЖАРГАЛАН СУМЫН 40 СУРАГЧИЙН БҮТЭЭЛ ОРОЛЦЛОО

Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газар

Дундговь аймгийн дүрслэх урлаг, дизайн технологийн багш, сурагчдын хамтарсан үзэсгэлэн зохион байгуулагдаж, тус үзэсгэлэнд Баянжаргалан сумын ерөнхий боловсролын сургуулийн 40 сурагчийн бүтээл оролцлоо.

Дүрслэх урлаг, дизайн технологийн хичээлээр олж авсан мэдлэг, чадварыг тайлагнах, багш, сурагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох замаар сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, гоо зүйн хүмүүжил төлөвшүүлэхэд чиглэсэн энэхүү үзэсгэлэнд анги бүрийн төлөөлөл болсон сурагчид оролцов.

Сурагчид дугуйлангаар хичээллэн бэлтгэсэн уран зургийн бүтээлүүдээ тосон, усан болон гуашь будгаар зурж, өөрсдийн авьяас чадвар, сэтгэмжийг илэрхийлсэн байна.