loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДУНДГОВЬ АЙМГИЙН ШАТАХУУН ТҮГЭЭЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ | HuduuMN

ДУНДГОВЬ АЙМГИЙН ШАТАХУУН ТҮГЭЭЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2026-08-21

2026.08.21-ний өдрийн шатахууны мэдээлэл

АЙМГИЙН ТӨВ – САЙНЦАГААН СУМ

 -Сод Монгол Групп ХХК-ийн ШТС өдөрт 3 тонн Аи-92 бензинийг нэг автомашинд 50,000 төгрөгийн хэмжээгээр олгож, түлшний түгээлтийг хэвийн хийж байна. 

 -НИК Петровис ХХК-ийн 2 ШТС Аи-92 бензинийг гэрээт байгууллага болон Үйзэн багийн малчдад олгож байна. 

 -Шунхлай Говь ХХК-ийн ШТС/УРД/  нэг автомашинд 80,000 төгрөгийн хязгаарлалттайгаар, дугаарын зохицуулалт хийж,  100 автомашинд Аи-92 бензин олгож байна. 

 -Тэс Петролиум ХХК-ийн ШТС-78, 79, 138 шатахууныг хэвийн түгээж байгаа бөгөөд Аи-92 бензинийг тус бүр 2 тонн хэмжээгээр олгож байна. 

 -Газ Ойл Нефть ХХК-ийн ШТС одоогоор Аи-92 бензиний үлдэгдэлгүй, орлого хүлээж байгаа бөгөөд орлого ирсэн тохиолдолд нэг автомашинд 60,000 төгрөг, жуулчны автомашинд 120,000 төгрөгийн хэмжээгээр олгохоор байна. 

 -Ундрага Петролиум ХХК-ийн ШТС Аи-92 бензинийг гэрээт байгууллагад олгож байна. 

Нөхцөл байдлаас харахад Аи-92 бензиний эрэлт өндөр байгаа бөгөөд зарим ШТС-д нөөц дууссан, зарим нь татан авалт болон орлого хүлээж байна. Үүний улмаас мөнгөн дүн, автомашины тоо болон дугаараар хязгаарлалт тогтоох, гэрээт байгууллагад түлхүү олгох зохицуулалт хэрэгжиж байна.