loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулиц болон тус Элчин сайдын яамны хамтын ажиллагааны хэлтсийн дарга Удо Вебер нартай албан уулзалт хийлээ. | HuduuMN

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулиц болон тус Элчин сайдын яамны хамтын ажиллагааны хэлтсийн дарга Удо Вебер нартай албан уулзалт хийлээ.

2026-06-05

Уулзалтаар Дундговь аймагт хэрэгжүүлэх хог ангилан ялгах жижиг төсөл, Бага газрын чулууны аялал жуулчлалын гол холбоос болох Ацын хөтөл, Халтиргаатын давааны замыг сайжруулах, “Эрүүл шүд” хөтөлбөр зэрэг орон нутагт бодит үр өгөөжтэй жижиг төслүүдийн санхүүжилтийн асуудлыг танилцуулж, санал солилцов.

Мөн Дундговь аймгийн Политехник коллежийг ХБНГУ-ын мэргэжлийн сургуулиуд болон мэргэжлийн боловсролын байгууллагуудтай холбох, төгсөгчдийг Ausbildung буюу ажил олгогч байгууллагад дадлагажин суралцах мэргэжлийн сургалтын хөтөлбөрт хамруулах, цаашид үргэлжлүүлэн суралцах боломжийг бүрдүүлэх чиглэлээр ярилцлаа.

Түүнчлэн цөлжилтийг бууруулах ажлын хүрээнд говийн бүсийн ургамлын генбанк буюу ургамлын үр, үржүүлгийн судалгааны төв байгуулах саналыг танилцуулж, холбогдох байгууллагуудад уламжлан хүргүүлэх талаар санал солилцов.

Уулзалт нь энэ оны 5 дугаар сард Элчин сайд Хэльмут Кулицын Дундговь аймагт хийсэн айлчлалын үеэр яригдсан санал, санаачилгуудын хэрэгжилтийг урагшлуулах, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чиглэв. 
See less