Өндөршил сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх “Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг төрийн байгууллагуудад нэвтрүүлэх” төслийн хүрээнд тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг хэрэгжүүлж, 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авлаа.
Тус ажлын гүйцэтгэгчээр “Нома Солар” ХХК шалгарч, 50.0 сая төгрөгийн төсөвт өртгөөр сумын Эрүүл мэндийн төв болон Засаг даргын Тамгын газрын барилгад тус бүр 11 кВт хүчин чадалтай хайбрид буюу хосолмол нарны сэргээгдэх эрчим хүчний системийг бүрэн угсарч суурилуулсан юм.
Ажлын хүрээнд байгууллага тус бүрт батерей, инвертер болон 12 ширхэг нарны дэлгэц бүхий иж бүрэн системийг суурилуулж, туршилт, тохируулгын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Сэргээгдэх эрчим хүчний энэхүү системийг нэвтрүүлснээр төрийн байгууллагуудын эрчим хүчний найдвартай ажиллагаа сайжирч, төвийн эрчим хүчний хязгаарлалт болон цахилгаан тасалдсан үед тогтвортой эрчим хүчээр хангагдах нөхцөл бүрдэж байна. Мөн хэрэглээний илүүдэл эрчим хүчийг төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх, байгууллагын урсгал зардлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой ажил боллоо.
See less