loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ЭРҮҮЛ УС–ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” ТӨСЛИЙГ БАЯНЖАРГАЛАН СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ | HuduuMN

“ЭРҮҮЛ УС–ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” ТӨСЛИЙГ БАЯНЖАРГАЛАН СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

2026-03-21

“ЭРҮҮЛ УС–ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” ТӨСЛИЙГ БАЯНЖАРГАЛАН СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газар

Улаанбаатар хотын Rotary Club-тэй хамтран Баянжаргалан сумын ерөнхий боловсролын сургуульд “Эрүүл ус–Эрүүл ирээдүй” төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Төслийн хүрээнд дотуур байрны гал тогоонд шүүлтүүртэй усны аппарат суурилуулж, сургуулийн бусад цэгүүдэд усны шүүлтүүр болон холболтыг хийж гүйцэтгэлээ. Мөн сурагчдын цэвэр ус хэрэглэх зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Усны сав” хандивын аяныг зохион байгуулж, хүүхэд бүрт усны сав гардуулан өгсөн юм.

Тус төсөл нь сурагчдын эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэх, цэвэр усны хэрэглээг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулав.