“ЁС СУРТАХУУН НЭГЭН ЭРДЭНЭ”, “ЭРДЭМ БОЛОВСРОЛ НЭГЭН ЭРДЭНЭ” СЭДЭВТ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026 оны 03-р сарын 21-ний өдөр ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарт зориулсан “Ёс суртахуун нэгэн эрдэнэ”, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан “Эрдэм боловсрол нэгэн эрдэнэ” сэдэвт лекц зохион байгууллаа.
Лекцийг Соёл, урлагийн их сургуулийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D), дэд профессор Б.Баатархүү оролцогчдод ёс суртахуун, боловсролын үнэт зүйлс, хувь хүний төлөвшлийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.
Энэхүү лекц нь “Монгол эрдэнэ” төслийн хүрээнд орон нутгийн багш, сурагчдын соёл, боловсролын мэдлэгийг дээшлүүлэх, ёс суртахуун, боловсролын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор зохион байгуулсан юм.