loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАР ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА | HuduuMN

ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАР ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2026-10-30

ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАР ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нар Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 30, 31-ний өдрүүдэд ажиллаж, иргэдэд төрөлжсөн мэргэжлийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. 

ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧИГЛЭЛЭЭР:

Үргүйдэл, нөхөн үржихүйн эмч

Эх барих, эмэгтэйчүүдийн эмч

Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн эмч

Эх барих, эмэгтэйчүүдийн мэс заслын эмч

Эх барих, эмэгтэйчүүдийн мэдээгүйжүүлэлтийн эмч

Байршил: Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амболаторийн 1 давхарт

ХҮҮХДИЙН ТӨРӨЛЖСӨН МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР:

Хүүхдийн зүрх судас, холбогч эдийн эмгэг судлалын эмч

Хүүхдийн бөөр, дотоод шүүрлийн эмч

Хүүхдийн хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын эмч

Хүүхдийн мэдрэлийн эмгэг судлалын эмч

Хүүхдийн эрчимт эмчилгээний эмч

Байршил: Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төв /хуучнаар 90 ортын 2 давхар/

Хүүхдийн бөөрний мэс заслын эмч

Хүүхдийн ерөнхий мэс заслын эмч

Хүүхдийн чих, хамар, хоолойн мэс заслын эмч

Байршил: Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 6 давхарт /шинэ эмнэлэг/