МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД
Маргааш буюу 2026 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн нутгийн төв болон хойд хэсгээр ялимгүй хур тунадас, нойтон цас орж, салхи баруун хойноос секундэд 12-14 метр, зарим үед 18 метр хүрч цасан шуурга шуурч авто замд халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгаа тул:
Тээвэрчид техникийн бүрэн бүтэн байдлаа хангах,
Малчид мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт байлгах
Төөрч, осгохоос болгоомжлох
Цаг агаарын анхааруулах мэдээг хүлээн авч, бусдад дамжуулах, айл хотлоороо хамтран бэлэн байдлаа хангахыг зөвлөж байна.