loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГОВИЙН БҮСИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, АСУУЛТ ХАРИУЛТ БОЛЛОО | HuduuMN

ГОВИЙН БҮСИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, АСУУЛТ ХАРИУЛТ БОЛЛОО

2026-11-06

“Төрийн албан хаагчийн чадавх бэхжүүлэх” говийн бүсийн нэгдсэн арга хэмжээний хүрээнд төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт, хүний эрх, ёс зүй, жендэрийн эрх тэгш байдал, хүний нөөцийн бодлого зэрэг асуудлаар илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг болон асуулт, хариулт боллоо.

Энэ хүрээнд “Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт, шинэчлэлийн үр дүн, анхаарах асуудал”, “Төрийн албан дахь хүний эрхийн нөхцөл байдал”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилт, ёс зүйт манлайллыг дээшлүүлэх асуудлууд”, “Засгийн газрын үйл ажиллагаа, бодлого: ‘Чөлөөлье’ үндэсний санаачилга”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, бодлогын хэрэгжилт, үр дүн”, “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам, албан тушаалын тусгай шаардлагын шинэчлэл”, “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах болон Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын шинэчлэл”, “Төрийн албаны хүний нөөц, гүйцэтгэлийн удирдлага, хяналт-шинжилгээ, үнэлгээний зарим асуудал” сэдвээр илтгэл тавьж, ETAZ системийн TAX-ийн портал модулийг танилцуулсан юм.

Түүнчлэн “Мэргэшсэн, ёс зүйтэй, хүний эрхийг дээдэлсэн, тэгш, хүртээмжтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгээр төрийн албан хаагчдын цалин хангамж, сумдын хүний нөөцийн хүрэлцээ, жендэрийн асуудал, ажлын байрны дарамт, албан тушаалын тодорхойлолтоос давсан ажил үүрэг гүйцэтгүүлэх, цаасан тайлангийн ачаалал болон хүний эрхийн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.

Мөн асуулт, хариултын үеэр албан тушаалын тодорхойлолтод тавигдах мэргэжил, мэргэшлийн шаардлага, ажлын чиг үүрэг, шилжин ажиллах журам, сахилгын болон ёс зүйн зөрчлийг шийдвэрлэх зохицуулалт, гүйцэтгэлийн үнэлгээ, албан тушаалын шатлан дэвших боломж, шинэ төгсөгчдийг төрийн албанд ажиллуулах, сул орон тоог нөхөх болон байгууллагын жолоочийн орон тооны хэрэгцээ зэрэг асуудлаар оролцогчид асуулт тавьж, санал дэвшүүлэв. 
See less