loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЖАМЪЯАНГИЙН ДУНЖМАА "ОНЦГОЙ БҮТЭЭЛИЙН АКАДЕМИЧ" ЦОЛ ХЭРГЭМ ХҮРТЛЭЭ | HuduuMN

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЖАМЪЯАНГИЙН ДУНЖМАА "ОНЦГОЙ БҮТЭЭЛИЙН АКАДЕМИЧ" ЦОЛ ХЭРГЭМ ХҮРТЛЭЭ

2025-02-07

Дуу хуурын өлгий Дундговь нутгаараа овоглон ажил, амьдралынхаа 50 гаруй жилийг аугаа их түүхийн мянга мянган жилийн улбаатай Монголын Үндэсний гайхамшигт их уртын дууны өв соёлыг цэцэглүүлэн хөгжүүлэх, дэлгэрүүлэн баяжуулах үйлсийн төлөө зүтгэж яваа Монгол улсын гавьяат жүжигчин, уртын дууны багш Жамъяангийн Дунжмаа нь Улсын хэмжээнд урлаг соёлын салбарт анхлан "Онцгой бүтээлийн академич" цол хэргэм хүртжээ. 

Ж.Дунжмаа гурван мянган уртын дууч, морин хуурчдын 2019 оны “Уяхан замбуу тивийн наран”, 2023 онд  “Нар нь нүүдэлсэн тэнгэрийн аялгуу” их найрал бүтээлээрээ Монголын хэрэглэгчийн удирдлагын Академийн Онцгой бүтээлийн академич гэсэн цол хэргэмийг хүртсэн байна. Танд халуун баяр хүргэж, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!\