Цолны мялаалга харвааны ёслолын ажиллагаанд Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Хүрэлбаатар оролцон аймаг, орон нутгийн зүгээс Монгол Улсын “Гоц харваач” Н.Базаррагчаад хүндэтгэл үзүүлж, баяр хүргэн, цаашдын спортын замналд нь өндөр амжилт хүсэн ерөөв.
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, “Их мандал” зурхай харваачдын холбоо, Дэлгэрцогт сумын Эрүүл мэндийн төв, “Онч мэргэн” багийн харваач, аймгийн гарамгай харваач, спортын мастер Н.Базаррагчаа Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн Үндэсний их баяр наадмын сурын харваанд 38 онож, Монгол Улсын “Гоц харваач” цол хүртсэн юм.