ОФИЦЕР БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Онцгой байдлын байгууллагын офицер, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бэлтгэл бэлэн байдлыг нэмэгдүүлэх, сахилга бат, ёс зүйг бэхжүүлэх зорилготой “Офицер бүрэлдэхүүний чадавхжуулах сургалт” 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр танхимын сургалтаар эхэллээ.
Сургалтын хүрээнд байгууллагын удирдлагаас офицер бүрэлдэхүүнд манлайлал, хариуцлага, хууль, дүрэм, стандартыг чанд мөрдөж ажиллах, ажлын гүйцэтгэл, үр дүнг сайжруулах талаар чиглэл өгч, цаг үеийн зарим асуудлаар үүрэг, даалгавар өглөө.
Танхимын сургалтаар гүйцэтгэлийн төлөвлөгөө, үнэлгээ, төрийн албан хаагчийн ёс зүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, албан бичиг хөтлөлтийн стандарт зэрэг сэдвүүдээр мэдээлэл, сургалт зохион байгуулж байна.
Цагийн байдлыг байр зүйн зурагт оруулж илтгэх, ширээний дадлага сургуулилт хийж, жагсаалын болон офицер цүнхний үзлэг зохион байгуулж, жагсаалын дүрмийн мэдлэг, ур чадварын шалгалтыг биеэр болон бичгээр авч, мэдлэг ур чадвараа дээшлүүллээ.
ДУНДГОВЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР