ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026 оны Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар өнөөдөр 10:00 цагт Түүхийн хичээлийн шалгалтаар эхэллээ.
2025–2026 оны хичээлийн жилд Сайнцагаан сумын ерөнхий боловсролын 5 сургуулийн 350 гаруй суралцагч Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдаж байна.
Шалгалтад оролцож буй нийт суралцагчдадаа Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс амжилт хүсэж, хүссэн сургуульдаа элсэн орж, зорьсон мэргэжлээрээ суралцаж, ирээдүйн зорилгодоо хүрэхийг хүсэн ерөөе.