loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
САЙНЦАГААН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ШҮДНИЙ КАБИНЕТ АШИГЛАЛТАД ОРЛОО | HuduuMN

САЙНЦАГААН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ШҮДНИЙ КАБИНЕТ АШИГЛАЛТАД ОРЛОО

2026-06-25

САЙНЦАГААН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ШҮДНИЙ КАБИНЕТ АШИГЛАЛТАД ОРЛОО

Сайнцагаан сумын Засаг Даргын Тамгын Газар

Сайнцагаан сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сумын Эрүүл мэндийн төвд иж бүрэн тоног төхөөрөмж бүхий шүдний кабинетыг тохижуулан ашиглалтад оруулж, иргэдэд амны хөндийн оношилгоо, эмчилгээний үйлчилгээг үзүүлж эхэллээ.

Тус кабинет ашиглалтад орсноор сумын иргэд болон ерөнхий боловсролын 5 сургууль, 8 цэцэрлэгийн хүүхэд багачууд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээнд хамрагдах боломж бүрдэж, амны хөндийн эрүүл ахуйг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Мөн сумын Эрүүл мэндийн төв нь баг, цэцэрлэг, сургуулийн түвшинд явуулын үйлчилгээ үзүүлэх зориулалттай амны хөндийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр давхар хангагдсан байна