
Улсын төсвийн 14.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Си Эйч Би Жи Констракшн" ХХК-ийн 100 хувийн гүйцэтгэлээр 960 хүүхдийн суудал бүхий "Говийн - Ирээдүй" сургуулийн шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун сургуулийн үе үеийн эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч, нийт төгсөгчид болон одоо ажиллаж буй багш, ажилчид, сурагчдад баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэв. Цаашид англи хэлний лингафоны танхимыг тохижуулж, сургуулийн орчин нөхцөл, сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.