loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
СЭРЭМЖЛҮҮЛЭГ  Хэт халалтын улмаас Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн ачаалал нэмэгдэж байна. | HuduuMN

СЭРЭМЖЛҮҮЛЭГ Хэт халалтын улмаас Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн ачаалал нэмэгдэж байна.

2026-07-26

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Хэт халалтын улмаас Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн ачаалал нэмэгдэж байна.

Сүүлийн өдрүүдэд агаарын температур эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд, өндөр настнуудын халуурах, шингэн алдах, даралт ихсэх, зүрх судасны өвчлөл сэдрэх тохиолдол олширч, яаралтай тусламж үйлчилгээний ачаалал өсөөд байна.

Иргэд та бүхэн дараах зөвлөмжийг мөрдөнө үү.

*  Ус, шингэнийг тогтмол, хангалттай уух

*  11:00–17:00 цагийн хооронд нарны шууд тусгалд удаан байхгүй байх

*  Малгай, нарны шил хэрэглэж, нимгэн, цайвар өнгийн хувцас өмсөх

*  Бага насны хүүхэд, өндөр настнуудыг халуунд удаан байлгахгүй байх

*  Даралт, зүрхний архаг өвчтэй иргэд эмээ тогтмол ууж, биеийн байдлаа хянах

*  Толгой хүчтэй өвдөх, ухаан балартах, амьсгал давчдах, цээжээр өвдөх зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хандах

Эрүүл мэндээ хамгаалж, хэт халалтаас сэргийлцгээе.

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг