ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Дундговь аймаг байгуулагдсаны 84 жилийн ой, Сайнцагаан сум үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харвааны шагнал гардууллаа.
Шагайн харваанд өсвөрийн 10 багийн 80 гаруй харваач, ахмадын дөрвөн багийн 30 харваач, нумт харвааны төрөлд 14 багийн 90 орчим харваач, насанд хүрэгчдийн төрөлд 38 багийн 300 гаруй харваач оролцов.
Нумт харваа:
1-р байр – Сайнцагаан сум – Ц.Жинлэн ахлагчтай баг
2-р байр – Луус сум – Б.Жаргалсайхан ахлагчтай баг
3-р байр – Цагаандэлгэр сум – н.Хүрэлхуяг ахлагчтай баг
Ахмадын харваа:
1-р байр – Сайнцагаан сум – Н.Бумбаа ахлагчтай баг
2-р байр – Сайнцагаан сум – Н.Баасанхүү ахлагчтай баг
3-р байр – Сайнцагаан сум – Д.Баттөгс ахлагчтай "Зуут Констракшн" ХХК-ийн баг
Тусгай байр – Сайнцагаан сум – З.Цэрэндорж ахлагчтай баг
Өсвөрийн харваа:
1-р байр – Дундговь аймгийн Цагаандэлгэр сум – Ц.Цогт-Очир ахлагчтай "Чойр хайрхан" ХХК-ийн “Найман” баг
2-р байр – Төв аймгийн Баян сумын А.Хаш-Эрдэнэ ахлагчтай "Загалын Асгат Газар" ХХК, ЕБ-ын 91-р сургуулийн “Цэц баян” баг
3-р байр – Дундговь аймгийн Гурвансайхан сумын харьяат Даваажавын Мөнхтайван эзэнтэй "Давших зам" хоршооны Б.Базар-Ууган ахлагчтай баг
Тусгай байр – Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын А.Чэрэнпунцаг ахлагчтай "Лайф Сейф" баг
Насанд хүрэгчид:
1-р байр – Говьсүмбэр аймгийн Б.Анхбаяр ахлагчтай "Петровис" ХХК-ийн баг
2-р байр – Дорноговь аймгийн Ш.Отгонбаяр ахлагчтай "Аргалантын хөвөр" ХХК-ийн баг
3-р байр – Дундговь аймгийн Адаацаг сумын Л.Хадамдарам ахлагчтай “Идэр хорин” баг
Тусгай байр – Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Б.Мөнх-Эрдэнэ ахлагчтай "Чойр хайрхан" ХХК-ийн “Найман” баг