loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"СПОРТ ХИЙН БУУДЛАГА”-ЫН ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ | HuduuMN

"СПОРТ ХИЙН БУУДЛАГА”-ЫН ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-01-29

"СПОРТ ХИЙН БУУДЛАГА”-ЫН ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Дундговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб

Монгол улсын Ардын засгийн газрын Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "Спорт хийн буудлага”-ын тэмцээний бүртгэл явагдаж байна. Бүртгэлийн тоо хязгаартай. Буудлагын спорт сонирхогч та бүхнийг урьж байна. 

Тэмцээн явагдах хугацаа:

2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 09:00 цагт Дундговь буудлага спортын клуб /Цэнгэлдэх хүрээлэнгийн 2 давхарт/

Хамрах хүрээ:

Хийн буудлагын спорт сонирхогч иргэдийн дунд /эрэгтэй, эмэгтэй төрлөөр/

Бүртгэл явагдах газар:

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /314 тоот/, 

7059-2289, 99599962 утсаар

Шагналын сан: Төрөл тус бүр

1-р байр: Өргөмжлөл, медаль, 400,000 төгрөг

2-р байр: Өргөмжлөл, медаль, 300,000 төгрөг

3-р байр: Өргөмжлөл, медаль, 200,000 төгрөг

Лавлах утас: 7059-2289, 99599962

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб