loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
СУМДЫН ЗУРГААН БАЙГУУЛЛАГЫН АРХИВЫН БАРИМТЫГ БИЕ ДААСАН ХӨМРӨГ БОЛГОН АНГИЛЖ, ЦЭГЦЛЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ | HuduuMN

СУМДЫН ЗУРГААН БАЙГУУЛЛАГЫН АРХИВЫН БАРИМТЫГ БИЕ ДААСАН ХӨМРӨГ БОЛГОН АНГИЛЖ, ЦЭГЦЛЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2026-11-06

Төрийн архивт төвлөрүүлсэн сумдын зургаан байгууллагын баримт бичгийг байгууллага тус бүрээр нь бие даасан хөмрөг үүсгэгч болгон бүртгэх, данс хөмрөгийг салгах ажлыг зохион байгуулж байна.

Өмнө нь зургаан байгууллагын архивын баримт нэгдсэн данс, хөмрөгт бүртгэлтэй байсан бөгөөд холбогдох ажлын хүрээнд байгууллага бүрийн баримтыг бие даасан хөмрөг болгон ангилан салгах ажлыг эхлүүлсэн юм.

Энэ хүрээнд төрийн архивт төвлөрсөн баримт бичгийг байгууллага тус бүрээр нь ялган ангилах, эмхлэн цэгцлэх, данс бүртгэлийг холбогдох журмын дагуу бүрдүүлэх ажил үргэлжилж байна.

Мөн баримт цэгцлэх ажилд тухайн байгууллагын архив, бичиг хэргийн асуудал хариуцсан албан хаагчдын оролцоог хангах зорилгоор ажиллах хуваарийг гарган, хуваарийн дагуу холбогдох албан хаагчдыг ажиллуулахыг байгууллагуудад хүргүүлсэн.

Ингэснээр байгууллага тус бүрийн архивын баримтыг бие даасан хөмрөгөөр бүртгэж, архивын баримтын бүртгэл, хадгалалт, ашиглалтын нэгдсэн зохион байгуулалтыг сайжруулах ач холбогдолтой юм. 
See less