ТЭНГЭРИЙН ТЭМДЭГ ХҮҮХДИЙН ТЕАТРТ “БҮЖГЭЭР ЖИГҮҮРЛЭХҮЙ” ТОГЛОЛТ БОЛЛОО
Соёл, урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийн багш, оюутнуудын “Бүжгээр жигүүрлэхүй” бүжгийн тоглолт 2026 оны 03-р сарын 21-ний өдөр Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрт 15:00, 18:00 цагуудад болж, үзэгчдийн хүртээл боллоо.
Мөн энэ үеэр Соёл, урлагийн их сургуулийн зочин профессор, доктор (Ph.D), дэд профессор, ОХУ-ын Буриад улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Доржо Васильевич Дугаржапов Төв халхын дуулалт жүжгийн театрын бүжигчдэд мастер класс зохион байгуулж, уран бүтээлийн болон мэргэжлийн туршлагаасаа хуваалцав.
Ийнхүү өнөөдөр орон нутгийн иргэд, хүүхэд залууст соёлын боловсрол олгох, уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой цогц үйл ажиллагааг зохион байгууллаа. Цаашид “Хөдөөгийн сэргэлт – Шинэ Дундговь” хөтөлбөр, “Монгол эрдэнэ” хамтарсан төслийн хүрээнд амралтын өдрүүдэд соёлын олон талт үйл ажиллагааг шат дараатайгаар зохион байгуулах юм.