loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН УЛСЫН ҮЗЛЭГ, ТООЛЛОГО ДУНДГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ | HuduuMN

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН УЛСЫН ҮЗЛЭГ, ТООЛЛОГО ДУНДГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

2026-05-29

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН УЛСЫН ҮЗЛЭГ, ТООЛЛОГО ДУНДГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

Орон Нутгийн Өмчийн Газар

Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогын бэлтгэл ажлын хүрээнд “Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогод анхаарах асуудал” сэдэвт сургалтыг Төв халхын дуулалт жүжгийн театрт цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулж байна.

Сургалтад төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын удирдлага, нягтлан бодогч, нярав, өмч хамгаалах байнгын зөвлөл болон тооллогын комиссын төлөөлөл оролцож байгаа бөгөөд танхимаар аймгийн төвийн 67 байгууллагын 213, цахимаар 14 сумдын 222 албан хаагч хамрагдаж байна.

Сургалтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтнүүд удирдан зохион байгуулж байгаа бөгөөд Засгийн газрын 2025 оны 238 дугаар тогтоолын дагуу “Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим систем”-ийг ашиглан 2026 оны улсын үзлэг, тооллого зохион байгуулах ажил эхлэж байна.

Улсын үзлэг, тооллогоор байгууллагуудын эд хөрөнгийн бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалд үнэлгээ хийж, мэдээллийн нэгдсэн санг шинэчлэх ач холбогдолтой юм