УЛААНБУРХАН, УЛААНУУД ӨВЧНИЙ ЭСРЭГ НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Аймгийн хэмжээнд улаанбурхан, улаанууд өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 10–15 насны хүүхдүүдийг хамарсан нэмэлт дархлаажуулалтыг хийж эхэллээ. Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд болон ерөнхий боловсролын сургуулиудад түр цэг байгуулан 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд дархлаажуулалтыг явуулна. Өнөөдрийн байдлаар нийт 378 хүүхэд нэмэлт дархлаажуулалтанд хамрагдсан байна.
Дархлаажуулалтад ашиглах вакцин нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Серум Институт”-д үйлдвэрлэгдсэн бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монгол Улсын холбогдох стандарт, шаардлагыг бүрэн хангасан, аюулгүй, чанарын баталгаатай бөгөөд вакцины хүчинтэй хугацаа 2028 оны 01 дүгээр сар хүртэл байна.
Хайртай үрсээ халдвараас хамгаалъя!
Нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаарай.