
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, "20 минутын хот" үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Г.Ганбаатар, М.Мандхай нар өнөөдөр Дундговь аймагт ажиллан, иргэдтэй уулзалт хийж, иргэдэд намрын чуулганаар хэлэлцсэн хууль, тогтоомжийн төслүүд болон Монгол Улсын нийгэм эдийн засаг, олон нийтэд хүргэх үр дүнгийн талаар танилцууллаа. Мөн иргэдийн саналыг сонсон, тэдний тавьсан асуултад холбогдох хариултуудыг өгсөн юм.
Уулзалтаар Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун орон нутагт дутагдалтай байгаа төрийн албан хаагчдын сул орон тоог нөхөх, “Хөдөөгийн сэргэлт – Шинэ Дундговь” хөтөлбөрийн хүрээнд орон нутагт ирж, үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг төрөөс бодлогоор дэмжих, Төр – хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд холбогдох хуулийн заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Улсын Их Хурлын дарга болон гишүүдэд уламжиллаа.
Энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдэд Төрийн дээд одон медаль гардуулав.
Түүнчлэн тус ажлын хүрээнд Дундговь аймгийн ерөнхий боловсролын сурагчидтай уулзалт хийж, Хоршоологчдын зөвлөгөөнийг зохион байгуулна.
Дашзэгвийн Амарбаясгалан
Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал