loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“АЛТАЙН АЛТАН НАМАР–2026” | HuduuMN

“АЛТАЙН АЛТАН НАМАР–2026”

2026-09-10

Говь-Алтай аймгийн газар тариалан, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл, гар урлал, соёлын салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, үйлдвэрлэгч, малчид, иргэдийн хөдөлмөр бүтээлийг дэмжих зорилготой “Алтайн алтан намар–2026” арга хэмжээ зохион байгуулагдана.

 Хөтөлбөрт:

🌾 “ХАНТАЙШИР ЭКСПО" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
Мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүний үзэсгэлэн
Хүнс, жимс жимсгэнэ, үр тариа, тэжээл болон мод үржүүлгийн бүтээгдэхүүн
Ноос, ноолуур, арьс шир болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн
Оёдол, нэхмэл, бэлэн хувцас, хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн
Гар урлал, модон болон төмөр хийц, сувенир, бэлэг дурсгал
Барилгын материал, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн
Соёлын салбарын бүтээгдэхүүн, бүтээл, үйлчилгээний үзэсгэлэн

🥛ШИЛМЭЛ МАЛЫН ҮЗЭСГЭЛЭН, ДУУДЛАГА ХУДАЛДАА
 Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа

📅 2026 оны 09 дүгээр сарын 18–20-ны өдрүүдэд
📍 Алтай хот /Төв цэнгэлдэх хүрээлэн/

✨ Алтайн нутгийн баялаг бүтээгчдээ дэмжиж, намрын баяраа хамтдаа тэмдэглэцгээе!

viber_image_2026-09-10_11-55-51-401.jpg 230.77 KB