loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
НОМЫН ӨРГӨӨНИЙ ХҮНДЭТ ЗОЧИ | HuduuMN

НОМЫН ӨРГӨӨНИЙ ХҮНДЭТ ЗОЧИ

2026-09-10

Говь- Алтай аймгийн Халиун сумын уугуул, 
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан, түүхийн ухааны доктор, профессор, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Аюурзанын Цанжид гуай аймгийн нийтийн номын сангаар зочилж өөрийн ном бүтээлийн дээжээсээ 40 гаруй номыг гардуулан өглөө. 

Танд Алтайн оюуны ай сав болсон алтан сан хөмрөгийг өөрийн оюуны бүтээлээрээ баяжуулж өгсөнд нийт уншигчдынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Мөн танд аймгийн эрчим хүчний салбарын түүхт 60 жилийн ойн баярын мэндийг давхар хүргэе. 

Номын цагаан буян дэлгэрэх болтугай