овь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат Жаргалан суманд ажиллах үеэрээ тус сумын 3 багийн Засаг даргад албаны хэрэгцээнд ашиглах нөүтбүүк гардуулан өглөө.
Баг бол төрийн үйлчилгээ иргэдэд хамгийн ойроос хүрдэг анхан шатны нэгж бөгөөд төрийн бодлого, шийдвэрийг иргэдэд шуурхай хүргэх, иргэдийн санал хүсэлтийг төрд уламжлах чухал үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс багийн Засаг дарга нарын ажиллах орчин, техник тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Энэхүү дэмжлэг нь багийн үйл ажиллагааг цахимжуулах, албан хэрэг хөтлөлтийг боловсронгуй болгох, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хурдан, үр дүнтэй хүргэхэд бодит хувь нэмэр оруулах юм.
Иргэн төвтэй, хүртээмжтэй төрийн үйлчилгээг бий болгохын төлөө анхан шатны нэгжийн чадавхыг бэхжүүлэх ажил ийнхүү үргэлжилж байна.



