2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрүүдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчдөд өвлүүлэхтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх нэгдсэн арга хэмжээг Говь-Алтай аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төв- нэг цэгийн үйлчилгээний төвд зохион байгуулагдаж байна.



