МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, “Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2023 оны 01 дүгээр сарын 19-20 ны өдрүүдэд Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт “Invest Khovd” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт зохион байгууллаа.
Тус форумыг баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт хөрөнгө оруулалт, авьяас чадвартай чадварлаг боловсон хүчнийг татах, тус аймагт байгаа хөрөнгө оруулалтын таатай орчин, нөөц боломжийг танилцуулах, Ховд аймгийн болон Баруун бүсийн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгчдийн уулзах тавцанг бий болгож, хөгжлийн гарц, шийдлүүдийг хөдөлгөөнд оруулах зорилгоор зохион байгуулав.
Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын нээлтийн үеэр Ховд аймагт бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх, татахад чиглэсэн боломжид чиглэсэн арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа танилцууллаа.
Тус форумын хүрээнд бизнес, аж ахуйн нэгжүүдийн “Khovd Expo” үзэсгэлэн худалдаа, “Hack for Khovd” хакатоны сүүлийн шатны шалгаруулалт хийв. Мөн “Эрчим хүчний сэргэлт”, “Баруун бүсийн хөрөнгө оруулалт ба аялал жуулчлал”, “Тээвэр логистик”, “Цахим шилжилт”, “Боловсон хүчин”, “Баруун бүсийн хөрөнгө оруулалтын боломж”, “Ховд хот ба барилгын салбарын хөрөнгө оруулалт” сэдвээр салбар хуралдаанууд зохион байгууллаа.
INVEST KHOVD FORUM – 2023 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ
Төсөөтэй мэдээ