Тус чуулганд 21 аймгийн төлөөлөл оролцож, шилжин суурьших, амьдрах, бизнес эрхлэх сонирхолтой иргэн, ААН-үүдэд мэдээлэл өглөө. Энэ хүрээнд холбогдох албан хаагчид Ховд аймгийг сонирхож байгаа иргэд, ААН-үүдийг мэдээллээр ханган ажиллав. Шинэ сэргэлтийн бодлогын хот, хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэ хүрээнд тус чуулганыг зохион байгуулсан билээ.
Төсөөтэй мэдээ