loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
2023 оны шилдэг хүүхдүүд тодорлоо | HuduuMN

2023 оны шилдэг хүүхдүүд тодорлоо

2023-12-26

Ховд аймгийн 2023 оны онцлох хүүхдийг тодруулах ёслолын ажиллагаа боллоо.

Авьяас, амжилт, бүтээлээрээ манлайлсан хүүхдүүдийг энэ удаа есөн төрлөөр шалгаруулж, шагнал гардуулсан юм.

Ингээд

"Оюунлаг хүүхэд”-ээр Прогресс сургуулийн 12в ангийн сурагч Болдын Наранжаргал шалгарлаа.

Харин “Хүүхдийн оролцооны өөрөө удирдлагын байгууллагын шилдэг сурагч” төрөлд “Удирдагч

хүүхэд”-ээр Лаборатори нэгдүгээр сургуулийн 12б ангийн сурагч Оюуны Энхсайхан

Шилдэг “Байгаль хамгаалагч хүүхэд”-ээр Прогресс сургуулийн 12а ангийн сурагч Лхагвадоржийн Батбилэг

“Түүх соёлыг өвлөгч хүүхэд”-ээр Лаборатори нэгдүгээр сургуулийн 12г ангийн сурагч Өнөржаргалын Маралжингоо

Шилдэг “Тамирчин хүүхэд”-ээр Прогресс сургуулийн 11в ангийн сурагч Нямдаваагийн Лхагва-Эрдэнэ “Авьяаслаг хүүхэд”-ээр Лаборатори нэгдүгээр сургуулийн 12а ангийн сурагч Барсүрэнгийн Ганди “Техник сэтгэлгээтэй хүүхэд”-ээр Лаборатори нэгдүгээр сургуулийн 12в ангийн сурагч Аззаяагийн Чинболор

“Хүмүүнлэг, энэрэнгүй үйлстэн хүүхэд”-ээр Прогресс сургуулийн 12а ангийн сурагч Хаш-Эрдэнийн Үүрцайх 2023 оны “Багийн амжилт” төрөлд Ховд аймгийн “Шилдэг баг”-аар гар бөмбөгийн спортыг хөгжүүлэгч “Ховдын ирвэсүүд” баг тус тус шалгарчээ.