Ойрын өдрүүдэд Ховд аймгийн ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. Гэхдээ цаг агаарын урьдчилсан төлөв мэдээнээс үзэхэд энэ долоо хоногийн сүүлээр цас орж, салхи шуургатай байна.
Тодруулбал, 11 дүгээр сарын 22-нд алтайн салбар уулсаар, 11 дүгээр сарын 23-нд ихэнх нутгаар цас орно.
Салхи энэ сарын 22, 23-нд зарим газраар секундэд 7-12 метр, алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, зарим үед түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд салхи секундэд 4-9 метр байх төлөвтэй.
Агаарын температурын хувьд энэ сарын 23-ны өдрөөс нийт нутгаар хүйтэрч, уулархаг нутгаар шөнөдөө -15-20 градус, өдөртөө -7-12 градус, бусад нутгаар шөнөдөө -9-14 градус, өдөртөө -1-6 градус байна гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.