loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн шинэчилсэн программыг танилцуулав | HuduuMN

Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн шинэчилсэн программыг танилцуулав

2024-11-21

Хүн ам, өрхийн мэдээллийн санг шинэчилсэнтэй холбогдуулан Статистикийн байгууллагаас Ховд аймагт сургалт зохион байгуулж байна.

Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн шинэчилсэн программын талаар мэдээлэл өгөх, статистикийн анхан шатны тоон мэдээллийн чанарыг сайжруулах зорилготой уг сургалт энэ сарын 20, 21-нд болж буй.   

Сургалтад Ховд аймгаас 91 багийн Засаг дарга, 17 сумын Санхүү төрийн сангийн мэргэжилтэн оролцож байна.

Тэд сургалтын хүрээнд шинэчилсэн программ, жилийн эцсийн мал тооллогын ажлын зохион байгуулалт, анхаарах асуудал, нийгмийн зарим үзүүлэлтийн мэдээний шинэчилсэн маягтыг нөхөх талаар шинэ мэдлэг, мэдээлэлтэй болно. Энэ нь цаашид статистикийн мэдээлэл, тооллого, түүвэр судалгааны ажил зохион байгуулахад давуу талтай юм.

Сургалтын зохион байгуулагчаар  Үндэсний Статистикийн хороо, Ховд аймгийн Статистикийн хэлтэс хамтран ажиллаж байна.