loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
 Галдан бошгот хааны хөшөө | HuduuMN

Галдан бошгот хааны хөшөө

2025-01-02

Галдан бол XVII зууны үеийн шашин, улс төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин. Зүүн гарын хаант улсыг үндэслэн байгуулагч юм.

Ховд хотыг 1685 онд Ховд голын хөвөөнд байгуулж, Манжийн түрэмгийлэгчтэй тууштай тэмцэж, эх орон, элгэн садан, хүн ардаа өмгөөлж боссон түүхэн хүн гэдгээрээ онцлогтой.

  Галдан Зүүнгарын хаант улсыг байгуулсанд V Далай лам Галданд “Бошгот” цол өгчээ. 1678 онд хууль гаргасан нь Галдан хунтайжийн захиа зарлиг хэмээгдсэн байна.  

 Галдан хааны хөшөө одоо Ховд аймгийн төв талбай дээр бий.  

 Уг хүрэл хөшөөг 2004 онд уран барималч Н.Ганхуяг бүтээсэн ба нутгийн иргэд, хол ойрын зочин, аялагч, жуулчдын сонирхлыг татаж, дурсгалын зураг татуулах нь элбэг.