Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан түлээ, нүүрсний эрэлт нэмэгдэж байна.
Иймээс Ховд аймагт өнөөдрийн байдлаар мод, аргал, нүүрсний үнэ ямар байгаа талаар тодрууллаа.
Худалдаа эрхлэгчид модыг том, жижиг уутны хэмжээнээс шалтгаалан 8-15 мянган төгрөгөөр борлуулж байна. Харин аргал нэг уут нь 8 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол нэг машин (портер) аргал 150-450 мянган төгрөгийн үнэтэй байна.
Мөн нэг тонн нүүрсийг 250-280 мянган төгрөгөөр борлуулж байна. Үүнээс гадна нүүрсийг том, жижиг уутны хэмжээнээс шалтгаалан 10-15 мянган төгрөгөөр борлуулж байгаа юм.
Түлээ, нүүрсний үнэ өмнөх онтой харьцуулахад тодорхой хувиар нэмэгдсэн. Энэ нь тээврийн хөлс нэмэгдэж байгаатай холбоотой гэж худалдаа эрхлэгчид хэллээ.