loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН "ЦОДГОР ХҮҮ 2026" ТЭМЦЭЭН 35 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

♟️Хөвсгөл аймагт хүүхэд, багачуудын дунд шатрын спортыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн авьяас, ур чадварыг дэмжин хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Цодгор хүү-2026” тэмцээн 35 дахь жилдээ зохион байгуулагдлаа. ♟️Тус тэмцээн Хүүхдийн ордонд хоёр өдрийн турш үргэлжилж 17 сумын 21 сургууль, 18 цэцэрлэгийн 272 хүүхэд 4 насны ангилалд оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм. ♟️”Цодгор хүү-2026” тэмцээнийг Хүүхэд, боловсролын байгууллагын ахмад ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан Р.Дамдинсүрэн агсны нэрэмжит болгон зарласнаас хойш ийнхүү 26 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. ✅Уг тэмцээнийг Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Боловсролын газар, Хөвсгөл аймгийн Шатрын холбоо болон Хүүхэд, боловсролын байгууллагын ахмад ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан Р.Дамдинсүрэн агсны гэр бүл, үр хүүхдүүд хамтран зохион байгууллаа. Тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаанд түүний төрсөн дүү АБТА Р.Дуламсүрэн оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. ✅Эдгээр 4 насны ангилалд эхний 2 байр эзэлсэн хүүхдүүд улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа бөгөөд Хөвсгөл аймгаа төлөөлөн 16 хүүхэд улсад өрсөлдөх эрхээ авлаа. ✅Дашрамд дуулгахад улсын уралдаан 2026 оны 02 дугаар сарын 12-15 -ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах юм. 👧👶Насны ангилал тус бүр шалгарсан хүүхдүүдийг танилцуулж байна. ♟️5 хүртэлх насны охид 1.Тэргүүн байр- Ц.Цэцэнзул Мөрөн сумын 7-р цэцэрлэг 2.Дэд байр- Х.Шинэсаран Мөрөн сумын 7-р цэцэрлэг 3.Гутгаар байр- О.Оч-Эрдэнэ Мөрөн сумын 2-р цэцэрлэг 4.Тусгай байр- Б.Гоонар Мөрөн сумын 13-р цэцэрлэг 5.Тусгай байр- Б.Надмид Мөрөн сумын 1-р цэцэрлэг ♟️5 хүртэлх насны хөвгүүд 1.Тэргүүн байр- П.Санчир (Мөрөн сумын 2-р цэцэрлэг) 2.Дэд байр- Б.Гүнбилэг (Мөрөн сумын 14-р цэцэрлэг) 3.Гутгаар байр- М.Алтанхүү (Мөрөн сумын 2-р цэцэрлэг) 4.Тусгай байр- Т.Тэргэл (Арбулаг сумын цэцэрлэг) 5.Тусгай байр- А.Хурц (Цэцэрлэг сумын цэцэрлэг) ♟️7 хүртэлх насны охид 1.Тэргүүн байр- Н.Анар-Эрдэнэ (Мөрөн сумын Титэм сургууль) 2.Дэд байр- Б.Ялгуун (Мөрөн сумын 1-р цэцэрлэг) 3.Гутгаар байр- Н.Шинэбаяр (Ренчинлхүмбэ сум) 4.Тусгай байр- А.Амаржаргал (Тариалан сум) 5.Тусгай байр- Х.Ивээл Мөрөн сумын (Дэлгэрмөрөн сургууль) ♟️7 хүртэлх насны хөвгүүд 1.Тэргүүн байр- Б.Азхүслэн (Мөрөн сумын 14-р цэцэрлэг) 2.Дэд байр- Д.Дөлгөөн (Мөрөн сумын Ирээдүй сургууль) 3.Гутгаар байр-Э.Галмандах (Их-Уул сум) 4.Тусгай байр- А.Эрдэнэт-Од (Тариалан сум) 5.Тусгай байр- Д.Мөнгөнцоож (Мөрөн сумын 14-р цэцэрлэг) ♟️9 хүртэлх насны охид 1.Тэргүүн байр- Н.Аз-Эрдэнэ (Мөрөн сумын Эрдмийн Далай сургууль) 2.Дэд байр- П.Сарангэрэл (Мөрөн сумын Эрдмийн Далай сургууль) 3.Гутгаар байр-Б.Сэлэнгэ (Мөрөн сум Эрдмийн Далай сургууль) 4.Тусгай байр- Т.Цэцээхэн (Тариалан сум) 5.Тусгай байр- Д.Номуундарь (Мөрөн сумын Дэлгэрмөрөн сургууль) ♟️9 хүртэлх насны хөвгүүд 1.Тэргүүн байр- Б.Хангайсайхан (Мөрөн сумын Эрдмийн Далай сургууль) 2.Дэд байр- Б.Намсрай (Мөрөн сумын Эрдмийн Далай сургууль) 3.Гутгаар байр-О.Мөнх-Оргил (Тариалан сум) 4.Тусгай байр- Б.Бат-Амгалан (Хатгал тосгон) 5.Тусгай байр- И.Хантүшиг (Мөрөн сумын Эрдмийн Далай сургууль) ♟️11 хүртэлх насны охид 1.Тэргүүн байр- Л.Уран-Эрдэнэ (Мөрөн сумын Титэм сургууль) 2.Дэд байр- Г.Маргад (Тариалан сум) 3.Гутгаар байр-Э.Отгонтөгс (Тариалан сум) 4.Тусгай байр- Э.Нандинзаяа (Мөрөн сумын Эрдмийн Далай сургууль) 5.Тусгай байр- А.Нарансолонго (Мөрөн сумын Дэлгэрмөрөн сургууль) ♟️11 хүртэлх насны хөвгүүд 1.Тэргүүн байр- П.Сумъяа (Мөрөн сумын Титэм сургууль) 2.Дэд байр- О.Цэцэнбилэг (Мөрөн сумын Дэлгэрмөрөн сургууль) 3.Гутгаар байр-М.Эрмүүн (Ханх сум) 4.Тусгай байр- М.Чингүүнээ (Мөрөн сумын Эрдмийн Далай сургууль) 5.Тусгай байр- Э.Эрхэмбаяр (Мөрөн сумын Дэлгэрмөрөн сургууль) ✅Мөн багийн амжилтаар дараах сум, сургууль, цэцэрлэгүүд шалгарав. Үүнд: 1.Тэргүүн байр – Мөрөн сумын Титэм сургууль 2.Дэд байр- Мөрөн сумын Эрдмийн Далай сургууль 3.Гутгаар байр-Мөрөн сумын 7-р цэцэрлэг ✅”Цодгор хүү-2026” тэмцээний Шилдэг сумаар Тариалан, шилдэг цэцэрлэгээр Мөрөн сумын 14 дүгээр цэцэрлэг шалгарлаа. 👦2026 оны “Цодгор хүү”-гээр Мөрөн сумын 14 дүгээр цэцэрлэгийн Б.Чинхүслэн тодорлоо.