Хүний Эрхийн Үндэсний Комиссоос “Хүний эрхийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг Хөвсгөл аймагт зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгийн хүрээнд иргэдийн хүний эрхийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөөг иргэдэд хүргэн ажиллах юм. Арга хэмжээ 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 10:00–16:00 цагийн хооронд аймгийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулагдана. Иргэд, олон нийтийг өргөнөөр оролцохыг урьж байна.