loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

🔰Хүүхдийн дуу хоолой, оролцоог хангах, тэдний өмнө тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, цаашдын бодлого, үйл ажиллагаанд тусгах зорилгоор “Хүүхдээ сонсох өдөр” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. 🔰Тус уулзалтад боловсрол, эрүүл мэнд, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбогдох байгууллагын удирдлагууд оролцсон бөгөөд Мөрөн сумын ерөнхий боловсролын 7 сургууль, 1 коллежийн 140 гаруй хүүхэд хамрагдав. 🔰Уулзалтын үеэр хүүхдүүд өөрсдөдөө нь тулгамдаж буй нийт 81 асуудал, 16 саналыг дэвшүүлсэн байна. Хүүхдүүдээс гаргасан санал, асуудлыг холбогдох байгууллагууд эрэмбэлэн нэгтгэж, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хэрэгжилтийн явцыг дараагийн уулзалт, арга хэмжээний үеэр танилцуулж, олон нийтэд мэдээлэх юм. 🔰Цаашид “Хүүхдээ сонсох өдөр” уулзалт, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээ нь хүүхдийн оролцоонд суурилсан шийдвэр гаргалтыг төлөвшүүлэх суурь арга хэмжээ болсноороо онцлог байлаа.