loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД, ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУДЫН НЭГДСЭН ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

🔰Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нар болон холбогдох албан тушаалтнуудад нэгдсэн цахим уулзалтыг зохион байгуулж байна. 🔰Тус уулзалтаар 2026 онд салбарын яамдаас хэрэгжүүлэх бодлого, зорилт, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж, Засгийн газар болон орон нутгийн удирдлагуудын хамтын ажиллагааг уялдуулах, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. ➡️Цахим уулзалтад: 🔸Монгол Улсын Гадаад харилцааны яам 🔸Хууль зүй, дотоод хэргийн яам 🔸Батлан хамгаалах яам 🔸Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.