
Энэ хүрээнд нийт 128 автомашины зогсоол бүхий авто зам, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь шийдсэн зураг төсөл боловсруулагдсан.
Эмнэлэгт ирж үйлчлүүлж буй иргэд, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, түргэн тусламжийн хөдөлгөөний саадгүй байдлыг хангах, замбараагүй зогсоолоос үүдэлтэй хүндрэл, аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах эмнэлгийн орчныг илүү цэгцтэй, аюулгүй, хүртээмжтэй болгох юм.