loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБАТ ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ, ИРГЭДИЙН САНАЛ, ХҮСЭЛТИЙГ СОНСОЖ БАЙНА

2025-12-08

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны гишүүн С.Эрдэнэбат өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллаж, боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид, ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзалт хийж байна. Уулзалтаар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ, салбарын ажилтнуудын цалин, нийгмийн баталгааны асуудал, ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмж, зээлийн нөхцөл зэрэг чухал мэдээллийг хүргэж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, харилцан ярилцав. Ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хийсэн уулзалтад танхимаар 90 иргэн, 23 сум, 1 тосгоноос цахимаар 290 иргэн оролцож, санал хүсэлтээ илэрхийллээ.