loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА, ХӨДӨЛГӨӨН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА.  | HuduuMN

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА, ХӨДӨЛГӨӨН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА.

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА, ХӨДӨЛГӨӨН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА. 

Богд Хаант Монгол улсын үед Хаант Орос улсад суралцсан сурагчид голлосон хэсэг залуус 1921 онд Нийслэл хүрээнд хуралдаж “Бошгыг халах залуучуудын эвлэл” хэмээх залуучуудын байгууллагыг 17 гишүүнтэйгээр байгуулсан байдаг. Улмаар 1925 оны 5 дугаар сарын 8-нд Бүх Монголын залуучууд эвлэлдэн нэгдэх, хойчийг залгамжлагч “Пионер” хэмээх багачуудын холбоо байгуулагдсанаар Монгол улсын хүүхдийн байгууллагын шинэ цагийн түүх бичигджээ. Пионерын төв товчооны анхны даргаар МХЗЭ-ийн ууган гишүүн, их зохиолч Д.Нацагдорж ажиллаж байв. Энэ цаг үеэс хойш 100 жил өнгөрч Монголын хүүхдийн байгууллага хөдөлгөөн цаг үеэ даган хөгжин ирсээр өнөөдрийг хүрсэн билээ. Өнөөдөр Өмнөговь аймагт “ХҮҮХЭД 100” ойн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. 

Үеийн үед хүүхдийн төлөө чин сэтгэлээсээ ажиллаж байсан та бүхэнд ойн баярын мэнд дэвшүүлье.