Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, сэтгэц болон сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй “Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих” нэг сарын аяны хүрээнд өнөөдөр олон нийтэд зориулсан лекц, сургалтын арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Сэтгэл зүйч Г.Наранбаатар “Хүнээс хүнд хүрэх зам” сэдвээр, жүжигчин А.Ганчимэг “Диваажин руу нүүцгээе” сэдвээр оролцогчдод илтгэл, лекц хүргэж, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголт, зөв хандлага, эерэг харилцааны ач холбогдлын талаар мэдээлэл өглөө.