loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН УДИРДЛАГУУД “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ТАЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛЖ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА | HuduuMN

АЙМГИЙН УДИРДЛАГУУД “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ТАЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛЖ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2025-01-23

Аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазараар ахлуулсан Өмнөговь аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хэсгийн хурлаар: “Оюу-Толгой” ХХК-ийн хүний нөөцийг бэлтгэн орон нутгаасаа бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажиллаж буй ажилчдын нийгмийн асуудал зэрэг асуудлуудыг дэвшүүлэн хуралдаж байна. 

Орон нутгийн удирдлагуудын зүгээс:

Хөдөлмөрийн насны ажилгүй байгаа орон нутгийн иргэдийг ажлын байранд олноор зуучлах, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр нарийн төлөвлөгөө гаргаж хяналт тавих

Орон нутгаас ажиллаж байгаа үндсэн ажилтны тоог нэмэгдүүлэх 

”Оюу Толгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компаниудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж хүний нөөцийн чиглэлээр санал солилцож ажлын байрыг нэмэгдүүлэх

Ажил хайгч иргэдийн ур чадварыг сайжруулж, мэргэшүүлэх сургалтуудад иргэдээ идэвхтэй хамруулах

Ажлын байрны нээлттэй өдөрлөгүүдийг нэмэгдүүлэх зэрэг саналуудыг гаргаж төлөвлөгөөнд тусган үр дүнг нэмэгдүүлж хамтран ажиллах саналуудаа илэрхийллээ. 

   “Оюу-Толгой” ХХК-ийн зүгээс эрэлттэй байгаа ажлын байранд ажил хайгчдыг илүү ихээр мэргэшүүлж авах, орон нутгаас шинээр инженерээр бэлтгэгдэн гарч байгаа оюутнуудыг үндсэн ажилтнаар сонгон шалгаруулж авах боломжууд нэмэгдэж байгааг хэллээ. Цаашлаад орон нутгийн удирдлагуудын зүгээс гаргаж буй саналуудыг төлөвлөгөөндөө тусган хамтран ажиллахаа илэрхийллээ.