loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ЦАХИМААР ХУРАЛДЛАА.   | HuduuMN

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ЦАХИМААР ХУРАЛДЛАА.

2025-04-17

Аймгийн Засаг дарга Н. Энхбат сумдын Засаг дарга нартай цахимаар хуралдаж, цаг үеийн нөхцөл байдал болон ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцон тодорхой чиглэлээр үүрэг, даалгавар өглөө. Үүнд:

1. 2025 оны улс болон орон нутгийн төсөв тасрах эрсдэлтэй байгааг онцлон тэмдэглэж, төсвийн орлого бүрдүүлэх, зардлыг оновчтой төлөвлөх, үр ашигтай зарцуулах

2. Хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, бусад төлөвлөгөөт ажлуудыг ач холбогдол, үр өгөөжид нь үндэслэн эрэмбэлж, хуваарийн дагуу үе шаттайгаар цаг алдалгүй  хэрэгжүүлэх.

3. Урин дулааны улирал эхэлж буй энэ үед сумын нутаг дэвсгэрийг цэгцтэй, цэмцгэр байлгах, иргэдийн амьдрах орчныг сайжруулж,  дасгал хөдөлгөөн хийхэд шаардлагатай нийтийн эзэмшлийн гудамж, талбайд эрсдэлийн үнэлгээ хийн, тохижолтод анхаарах 

4. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд анхаарч ажиллах

5. “Бүсчилсэн хөгжил төрийн албаны манлайлал”  говийн бүсийн зөвлөгөөнд төрийн албан хаагч нарыг оролцуулан, зохион байгуулалтад анхаарч ажиллах зэрэг чиглэлийг өгч, сумдын цаг үеийн мэдээлэлтэй танилцсан хуралдаан боллоо.