loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДАЛАНЗАДГАД СУМЫН 3 ДУГААР БАГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙРШИЛТАЙ АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ 5  ДУГААР ОРОН СУУЦЫГ БУУЛГАХ, ДАХИН ТӨЛӨВЛӨХ, ШИНЭЭР ОРОН СУУЦ БАРИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА  | HuduuMN

ДАЛАНЗАДГАД СУМЫН 3 ДУГААР БАГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙРШИЛТАЙ АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ 5 ДУГААР ОРОН СУУЦЫГ БУУЛГАХ, ДАХИН ТӨЛӨВЛӨХ, ШИНЭЭР ОРОН СУУЦ БАРИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

2025-04-17

 Өмнөговь аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/94 дүгээр захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй 5 дугаар орон сууцыг буулгах, дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагын сонгон шалгаруулалтад урьж байна.

Дугаар: ДТ2025-01

БАЙРШИЛ: Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай ашиглалтын шаардлага хангахгүй 5  дугаар орон сууцыг буулгах, дахин төлөвлөн барилгажуулах төсөл

Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 50,000 (тавин мянга) төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна. 

Төлбөрийн данс: Аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн сан банк, 100110051416 /Өм.ЗДТГ/ тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичнэ.  

Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь бэлтгэн 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09:00-11:00 цагийн хооронд Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2 давхрын 207 тоотод хүлээлгэн өгнө. Тус өдрийн 12:00 цагт сонирхогчдод  оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана. 

Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

1. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга;

2. 2023, 2024 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт;

3. Татвар, нийгмийн даатгал, банк болон бүх шатны шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас авсан тодорхойлолт;

4. Барилга угсралт, зураг төсөл зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх, хамтран ажиллах, түншлэл болон туслан гүйцэтгэх гэрээ/;

5. Барилгажилтын төсөл /Загвар зураг, гадна тохижилт, гадна шугам сүлжээний шийдэл/

6. Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт;

7. Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл;

8. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгаа/;

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:

Хаяг: Монгол улс, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, 

Нутгийн удирдлагын ордон, 2 давхар, 206 тоот

Утас: 70533433 /ажлын цагаар/, Вэб сайт: www.omnogovi.gov.mn