
Хүүхэд, залуусыг бага наснаас нь эхлэн санхүүгийн мэдлэгтэй болгох, санхүүгийн зөв шийдвэр гаргахад шаардагдах мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлэх зорилготой аяныг 2012 оноос хойш дэлхийн олон улс орнууд зохион байгуулж ирсэн.
Олон Улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага (OECD)-с уриалан нийт 176 орны 40,416 байгууллага энэхүү аянд нэгдсэн байдаг.
“Дэлхий мөнгөний долоо хоног-2025” аян “Санхүүгийн зөв шийдвэр, маргаашийн амжилтын эхлэл” уриан дор хүүхэд, залуучуудад чиглэн орон даяар 2025 оны 3 дугаар сарын 20-оос 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилж байгаа юм.
Аяны хаалтын нэгдсэн үйл ажиллагаа 2025.04.14-ний өдрийн 11:00 цагт ХЖТеатрт зохион байгуулагдах тул иргэд, олон нийт, хүүхэд залуусыг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.