
Хөдөө, аж ахуйн салбарын бодлого, шийдвэр, хөтөлбөр, зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, тасаг нэгжийн хамтын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилтын хүрээнд энэ удаагийн нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.
Зөвлөгөөнд ХХААГ-ын мэргэжилтнүүд, , Мал эмнэлгийн газрын эмч мэргэжилтнүүд, 15 сумын мал эмнэлэг, хөдөө аж ахуйн салбарын албан хаагчид ирж оролцож байна.
Зөвлөгөөнд аймгийн удирдлагууд оролцон тус салбарт орон нутгаас баримталж буй бодлого чиглэлийн талаар мэдээлэл өглөө.
Өмнөговь аймгийн засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Чинээлэг малчин өрх, Нутгийн үйлдвэрлэгч хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллахаас гадна:
• Говийн бүсэд хүнд үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хувийн хэвшлийг дэмжих
• Бүс нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, дэмжин хөгжүүлэх
• Өмнөговь аймгийн эдийн засгийг уул уурхайгаас гадна эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр логистик, боловсрол, шинжлэх ухаан технологи зэрэг олон тулгуурт бүтэцтэй болгох
• Өмнөговь аймгийн зөөлөн, хатуу дэд бүтцийг хөгжүүлэх замаар аймгийн бизнесийн орчныг сайжруулж, өрсөлдөх чадвартай хувийн хэвшлийг бий болгох зэрэг зорилт тавин ажиллаж байгаа юм.