loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"ЗАЛУУС" ХӨТӨЛБӨРИЙН ТӨЛӨВЛӨЛТ, БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГТ САНАЛ ӨГӨХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ ЗАЛУУСЫН ТӨЛӨӨЛӨЛ ӨӨРСДИЙН САНАЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ | HuduuMN

"ЗАЛУУС" ХӨТӨЛБӨРИЙН ТӨЛӨВЛӨЛТ, БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГТ САНАЛ ӨГӨХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ ЗАЛУУСЫН ТӨЛӨӨЛӨЛ ӨӨРСДИЙН САНАЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ

2025-01-23

Аймгийн Засаг даргын "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх "Залуус" дэд хөтөлбөрийн төлөвлөлт, бодлогын бичиг баримтад санал авах танхимын хэлэлцүүлгийг ахлах ангийн сурагчдаас эхлээд ажил хайгч залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан, малчин, тариаланч, ажил хөдөлмөр эрхэлж буй зэрэг 15-40 насны салбар салбарын залууст нээлттэй бүртгэл үүсгэж, бүлэг болгон хэлэлцүүлэг зохион байгууллаа.           Хэлэлцүүлгийн агуулга: 

Залуус хөтөлбөрийн 4 зорилтын хүрээнд 

1. Асуудал бэрхшээл 

2. Шийдвэрлэх арга зам

3. Хэн хийх вэ? 

4.Бидэнд ямар нөөц байна вэ? гэсэн агуулгаар боловсруулалт хийгдэж, гарсан саналуудыг нэгтгэж дахин цахим хэлбэрээр санал хурааж, хамгийн чухал гэсэн асуудал, саналын жагсаалтыг эрэмбэлэлээ.  

Мөн оролцогчдод Илтгэх Индрийн Ирээдүй ТББ-ын лектор, Mind update төслийн санаачлагя Ц.Эринсанаа "Багийн уур амьсгал, хамтын оролцоо" сэдэвт лекцийг танилцуулж, "Чөлөөт залуусын нэгдэл" ТББ-ын тэргүүн Б.Даяндорж чиглүүлэгчээр ажиллаж, салбарын мэргэжлийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцогчдын асуултад хариулт өгөх хэлбэрээр зохион байгуулагдлаа. 

Танхимын болон цахимаар ирүүлсэн саналуудыг хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсгээр дахин боловсруулж оновчтой, үр дүнтэй төлөвлөлтөд тусган ажиллах болно.