
Өмнөговь аймаг орон нутгийн төсвөөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийг зарлан 2025 оны 03 сарын 08-ны өдрөөс 04-р сарын 07-ны өдрийн 17:30 минут хүртэл төсөл хүлээн авлаа. Уг хугацаанд аж ахуй нэгжүүдэд "ЗӨВЛӨЕ, ТУСАЛЪЯ" нэг цэгийн үйлчилгээг үзүүлэн, төсөл боловсруулах, хавсралт материал бүрдүүлэх, журмын талаар зөвлөх үйлчилгээг аймгийн
•Хүнс, хөдөө аж ахуйн газар
•Улсын бүртгэлийн хэлтэс
•Татварын газар
•Нийгмийн даатгалын газар
•Төрийн цахим үйлчилгээний хэлтэс
•Даланзадгад сумын бизнес зөвлөхүүд
•Хөгжлийн шийдэл ТББ-ын бизнес зөвлөхүүд нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй үзүүлэн 300 гаруй иргэн, аж ахуйн нэгжид хүрч ажиллалаа.
Төрийн цахим үйлчилгээний 5 төрлийн 540 лавлагаа, Улсын бүртгэлийн хэлтсээс 100 гаруй хуулийн этгээдийг шинээр үүсгэх болон нэмэлт өөрчлөлт оруулахад төрийн үйлчилгээг хүргэсэн байна. Улмаар 157 аж ахуй нэгж нийт 22.2 тэрбум төгрөгийн төслийг ирүүллээ.