loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ "ДЭД ХОРООНЫ ГИШҮҮН"-ИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ | HuduuMN

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ "ДЭД ХОРООНЫ ГИШҮҮН"-ИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

2025-04-08

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д заасны дагуу Өмнөговь аймгийн төсөл сонгон шалгаруулах “Дэд хороо”-нд ажиллахыг урьж байна.

Дээрх журмын дагуу төсөл сонгон шалгаруулах дэд хорооны саналын эрхтэй 7 гишүүнээс 4 гишүүнийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллөөс нээлттэй сонгон шалгаруулна.                                             Төлөөлөл нь дараахь ерөнхий шаардлагыг хангасан байна: Үүнд:

· Эдийн засаг, санхүү, бизнес, инженер, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

· Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байсан эсхүл тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай;

· Сүүлийн гурван жилд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан албан тушаал хашиж байгаагүй

· Сантай бизнесийн холбоогүй

· Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;

· Шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй байх.

Бүрдүүлэх материал:

· Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл, өөрийн намтар, ажлын туршлагын талаарх танилцуулга

· Иргэний үнэмлэхийн лавлагаа

· Анкет

· Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх

· Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй тухай тодорхойлолт

· Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа

· Төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан талаарх танилцуулга, тайлан.

Хүлээн авах хугацаа, байршил:

Сонгон шалгаруулалтад оролцох төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага, түүнийг төлөөлөн оролцох төлөөлөгчийн баримт бичгийг 2025 оны 04 дугаар сарын 21-ний өдөр хүртэл аймгийн ХХААГ-т хүлээн авна.

Холбогдох утас: Өмнөговь аймгийн ХХААГ 70532180